Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаасан залуус гэр гэрийн зүг мордов

2021-05-03 15:11:33

билээ. Тэгвэл төрийн торгон цэргийн ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр гэртээ харьцгаав.

Харьяа орон нутгийнх нь ЗДТГ-ын Цэргийн штабаас дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас хүлээн авч, гэр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулсан юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг дайчдыг халагдахаас нь өмнө эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ ухамсарлаж, журамт үүргээ биелүүлсэн та бүхнээр бахархаж байна. Цэргийн албанаас сурсан эрдэм, мэдлэгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж, нэгэндээ дэмтэй яваарай. Албаараа үргэлж бахархаж байгаарай, эрхэм дайчид минь хэмээн баяр хүргэж, цаашдынх нь сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ЗХЖШ


Хугацаат цэргийн алба хаасан залуус гэр гэрийн зүг мордов  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй