Шууд Chart

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ

2021-05-05 13:44:31

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана. УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй