Шууд Chart

МУЗН-ээс амны хаалт хандивлалаа

2021-05-06 15:04:24

Жил бүрийн тавдугаар сарын 8-нд дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан МУЗН-ээс Улсын Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүд 3500 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа.

Дашрамд дурдахад, Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэдэг юм. Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, 10 дахь жилдээ тэмдэглэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


МУЗН-ээс амны хаалт хандивлалаа  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй