Шууд Chart

"Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөлөө

2021-05-09 14:43:06

Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 76 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ.
 
Энэхүү түүхт өдөр цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дорнодчуудаа төлөөлөн аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн "Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөж, мөнхийн бамбар асаан, хүндэтгэл үзүүлэв.
 
Мөн Дорнод аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, офицер Ц.Энхбилэг болон Шинэ суваг телевизийн эрхлэгч С.Дэлгэр нар хүндэтгэл үзүүллээ. 
 
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

"Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөлөө   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй