Шууд Chart

Марк Цукерберг 36 нас хүрлээ

2021-05-14 14:01:04

Тэрбээр багадаа компютерийн дайны сэдэвт бүх төрлийн тоглоомоор тоглох дуртай, тоглоомтой холбоотой карт комикс цуглуулдаг байсан аж. Андалины ахлах сургуульд суралцаж байхдаа 1997 онд Филлипс Экстерийн академи руу шилжин суралцсан. Марк бүх хичээлдээ сайн суралцаж байсан бөгөөд Латин, Грек, хятад хэлтэй. Анхныхаа программыг 13 настай байхдаа “Atari Basic Programming” нэртэйгээр зохиож байсан гэнэ. Түүний  аав нь хүүгийнхээ авьяасыг олж харан программ хөгжүүлэгч Давид Ньюменд танилцуулжээ. Бяцхан хүүгийн гоц авьяасыг олж харсан тэрбээр Маркийн багш болсон аж. Ахлах сургуульд орсон жилдээ Цукерберг “Zucknet” нэртэй программ зохиосон. Уг программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашиглаж ажлаа хийдэг байсан аж.

Марк Цукерберг худалдаанд “Synapse Media Player” анхны программаа гаргаж байсан бөгөөд энэ программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дуугаа ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсож болдог программ байжээ. Тус программ нь “Magazine” компаниас дөрвөн од үнэлгээ авч байсан. Үүний дараа “Microsoft” компаниас хамтран ажиллах санал ирсэн ч Харвардад элсэн суралцах урилгын улмаас энэ саналаас татгалзсан.

Марк Харвардад сурч байхдаа “Course Match” программаа зохиосон. Уг программаа улам сайжруулж, баяжуулан “Face Mash” нэртэй болгож зөвхөн найз нөхдийнхөө мэдээллийг л хамруулдаг байв. Долоохон хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суулгасан бөгөөд тус сургуулийн оюутнуудын орох дуртай программын нэг болсон. Марк орой болгон программ дээрээ ажилладаг байв. Өрөөний найз Ари Хасит нь түүнд программынхаа нэрийг өөрчилж Facebook нэртэй болго гэж ятгадаг байжээ. Ийн 2004 арван хоёрдугаар сарын 4-ны өглөө "Facebook" нэр өгснөөр дэлхий даяар хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” сошиал сүлжээ анх бий болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Марк Цукерберг 36 нас хүрлээ  
Үзсэн: 4359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй