Шууд Chart

Шивээ-Овоо ХК-д парк шинэчлэлт хэрэгтэй

2013-07-16 19:11:38

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг Шивээ-Овоо ХК-д ажилаллаа. Шивээ-Овоо ХК нь 2013 оны эхний хагас жилд 1.0 сая нүүрс боловсруулж, борлуулалтын төлөвлөгөөгөө 110 хувиар, 2.9 сая шоо метр хөрс хуулж, төлөвлөгөөгөө 106 хувиар тус тус биелүүлсэн байна. Өвлийн бэлтгэлийг хангахын тулд нийтдээ 37 ажил төлөвлөснөөс 2013 оны долдугаар сарын 1-ний байдлаар 42 хувийн биелэлттэй байна.

Нүүрсний үнийг барьсны улмаас нүүрс олборлолтын өөрийн өртөг борлуулолтын үнээсээ 18 хувиар хэтэрч тонн тутмаас 2800 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үүнээс шалтгаалж орлого зарлагын харьцаа алдагдаж, мөнгөн хомсдол үүсчээ.

Одоогийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит Дулааны цахилгаан станцуудаас 4.6 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Үүнээс шалтгаалж уул тээврийн ажил хүндэрч, ялангуяа хөрс хуулалт 780.0 мян шоо метрээр хоцорч явна. Иймд эхний ээлжинд уурхайн хэвийн ажиллагааг хангахын тулд технологийн болон хүнд машин, механизмын парк шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгаагаа уурхайн удирдлагууд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвт хэлж байлаа.

Шивээ-Овоо ХК-д парк шинэчлэлт хэрэгтэй   
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй