Шууд Chart

Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 25-ны өдөр тангараг өргөнө

2021-06-11 15:13:30

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.11) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоохоор тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжлээ.


Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 25-ны өдөр тангараг өргөнө  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй