Шууд Chart

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав

2021-06-11 15:31:00

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, вакцинжуулалтын явцын талаар мэдээлж, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг нотлох бичиг баримтыг италийн талтай харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар санал солилцов.

Монгол, Италийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол Улсын арьс шир боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтын төсөлд италийн талтай хамтран ажиллах талаар уулзалтын үеэр талууд хөндөж ярилцав. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.


Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй