Шууд Chart

ЗГ: Аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахыг хориглолоо

2021-06-16 11:46:16

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /2021.06.16/

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо.

Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна.

Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна" гэв.

Одоо Сангийн сайд Б.Жавхлан улс орны өнөөгийн эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл хийж байна.


ЗГ: Аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахыг хориглолоо  
Үзсэн: 9624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй