Шууд Chart

ЗГ: Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2021-06-23 16:50:38

Эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинэчлэх, шинээр барихтай холбоотой бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх өвөл шаардагдах сайжруулсан шахмал түлшний 725 мянган тн үндсэн түүхий эд /мидлинг/-ээс гадна барьцалдуулагч татаж авч нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.


ЗГ: Эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй