Шууд Chart

ЗГ: Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ

2021-06-23 16:56:35

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгав. Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар боллоо.

Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.


ЗГ: Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй