Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно

2021-06-25 11:02:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 11:40 цагт болно. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй