Аргентин улсын өмнөд хэсэгт орших Корфу нэртэй давстай нуурын өнгө ягаан болж хувирсан байна. Энэ нь нутгийн иргэдийг ихээхэн сандаргасан аж.
Нуурын өнгө ийнхүү хувирч өөрчлөгдсөн шалтгаан нь загас агнуурын компаниудын хаягдал хогоос болсон гэж байгаль хамгаалагчид мэдэгдсэн байна.
Учир нь тус нуурын өнгө өөрчлөгдсөний дараагаар ойр орчмын бүсэд өмхий үнэртэх болж ялаа шумуул ихээр нисэх болжээ. Орон нутгийн эрх баригчид тухайн хог хаягдлаа хаясан загас агнуурын компани тус нууранд хог асгах албан ёсны зөвшөөрлөө авсан гэдгийг мэдэгдээд, хэдэн өдрийн дараагаар нуурын өнгө эргээд хэвийн болно гэж онцолсон нь иргэдийн дургүйцлийг ихээр хүргэсэн аж.
Аргентин: Давст нуурын өнгө хог хаягдлын улмаас ягаан болж хувирчээ | ||
Үзсэн: 2834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.