Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2021-08-03 15:08:14

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн зарласан төсөл хөтөлбөрүүд дээр Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц”, “Буянт-Ухаа-2” хороололд 2-3 өрөө орон сууцанд түрээслээд өмчлөх хөтөлбөрт бүртгэл, дараалалгүй оруулж өгнө хэмээн иргэдийг хуурч, нотариатаар зээлийн гэрээ хийж итгэл төрүүлэх замаар, баримт бичиг хуурамчаар үйлдэн ард иргэдийг залилан их хэмжээний эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан залилангийн хэрэг гарч байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан, мэдээллийн эх сурвалжийг сайн нягталж байхыг анхааруулж байна.

Зарлагдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх үнэн зөв мэдээллийг манай албан ёсны сайт болон facebook хуудаснаас лавлах боломжтой.

https://nosk.ub.gov.mn/

https://www.facebook.com/Noskhevlel

7000-6953 дугаараас лавлан асуух эсвэл өөрийн биеэр ирж мэдээлэл авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 2414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй