Шууд Chart

ХЭҮК: Хурдан морины унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина

2021-08-05 13:40:17

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгуудад 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдахаар болсонтой холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус аймгуудад зохион байгуулагдах хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллана.

Хяналт шалгалтын хүрээнд хурдан морины уралдааны гараа болон барианы хэсэгт Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зай барих дэглэмийг баримталж байгаа эсэх, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох аймгийн удирдлагад хүргүүлсэн саналын хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамруулж буй байдалд хяналт тавих, “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018” стандартын хувцас хэрэглэлийг хүүхэд бүрт бүрэн өмсгөж буй байдалд хяналт тавих, уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн, эрсэдсэн хүүхдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас гаргуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Хяналт шалгалтын дүнг үндэслэн Комиссын гишүүний Зөвлөмж, Шаардлагыг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.


ХЭҮК: Хурдан морины унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй