Шууд Chart

Үнэтэй бөгжөөр хүн чанараа "зараагүй" ядуу эр

2021-08-07 12:07:55

Сара Дарлинг хэмээх эмэгтэй Билли Рей Харрис гэдэг гэр оронгүй эрийн гуйлга гуйж байсан аяганд нь мөнгө хийхдээ санамсаргүй өөрийн 4000 орчим долларын үнэтэй сүйн бөгжөө унагажээ.

Түүнийг нь удалгүй гуйлгачин эр маань олоод үнэт эдлэлийн дэлгүүр орж үнийг нь асууж. Тэр хэдийгээр гэр оронгүй, ядуу хүн ч бөгжийг заралгүй хадгалж бөгжний эзэн ирэхийг хүлээсэн аж.

Хоёр хоногийн дараа бөгжний эзэн хатагтай Дарлинг ирж би энд ямар нэг зүйлээ хаясан болов уу? гэж асуухад Харрис энэ бөгж байсан уу? гээд шууд түүнд бөгжийг харуулсан аж. Тэгээд эмэгтэй маш их баярлаж ТИЙМ гэхэд гэр оронгүй эр би хадгалж байлаа гэж хэлээд бөгжийг өгчээ.

Бөгжөө эргүүлж авсан хатагтай нөхрийнхөө хамт интернетээр Хариссийн түүхийг бусдад түгээж 4000 доллар цуглуулахыг оролджээ. Гэтэл маш богино хугацаанд 185 мянган америк доллар цугларч өссөн байна. Үүгээр зогсолгүй ноён Харрисийг телевизийн нэвтрүүлэгт урьж оруулснаар тэрээр 16 жил холбоо тасарсан байсан гурван эгч дүүгээ олж уулзсан байна. Одоо Харрис өөрийн гэсэн орон байртай, дутагдах зүйлгүй сайхан амьдарч байна.


Үнэтэй бөгжөөр хүн чанараа "зараагүй" ядуу эр   
Үзсэн: 6341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй