Шууд Chart

“Токио-2020” олимпоос медаль хүртсэн бөхчүүдийн сонин хачнаас...

2021-08-13 12:02:58

“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын аварга Заурбек Сидаков олимпын алтан медалиа 2013 оны арванхоёрдугаар сард автомашины ослоор өөд болсон нутгийнхаа алдарт бөх Бесик Кудуховт зориулжээ. Сидаков хүүхэд байхаасаа түүнийг шүтэж өсч бөх болох гараагаа эхлүүлж байв.

Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд үзүүрлэсэн Блессинг Оборудуду Нигери улсын түүхэнд бөхийн төрлөөр олимпын анхны медальтан болжээ. Нигерид төрж өсч, Канадад цагаачилж олимп, дэлхийн аварга болсон Даниэль Игалиг шүтдэг тэрбээр 2010-2020 онд Африк тивдээ босоо байгаа бөх.

125 кг-ын жинд урамтай сайхан барилдаж түрүүлсэн АНУ-ын 21 настай

Олимпын хүрэл медальт Нурислам Санаевыг казахууд “BMW-3” автомашинаар шагнажээ. Мөн түүнд Казахстаны Засгийн газраас 75 мянган ам.долларын шагнал олгоно.

Ираны бөх Хасан Яздани 86 кг-ын жинд шигшээ барилдаанд АНУ-ын Дэвид Тэйлорт ялагдсаны дараа бие халаалтын танхимд чангаар орилж, ойр орчимд таарсан болгоноо тарааж бусниулан хана цохин бухимдлаа илэрхийлсэн. Иран эр ийн балмад авирласныхаа төлөө шийтгэл хүлээж магадгүй аж.

Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиев “Энэ миний сүүлчийн олимп байж магадгүй. Олон жил нэр төртэй барилдсан” гэв.

"Лондон-2012” олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга алдарт Жордан Барроуз сүүлийн буюу 2024 оны Парисын олимпын наадмын бэлтгэлээ эхлүүллээ. Тэрбээр гурван жилийн дараа 36 настай олимпод зодоглохоор төлөвлөж байна.

Казахстанчууд чөлөөт бөхийн тамирчин Алишер Ергалийг олимпын наадмаас медаль хүртээгүй ч “Infiniti” маркийн автомашинаар шагнажээ. Казахстаны бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ерлан Кожасбай шүүгчид түүний ялалтыг хулгайлсан гэж үзэж байгаа юм.


“Токио-2020” олимпоос медаль хүртсэн бөхчүүдийн сонин хачнаас...  
Үзсэн: 2390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй