Шууд Chart

Тэс суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

2021-09-16 09:55:21

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас Увс аймгийн Малчин, Тариалан, Тэс сумдад “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Тэс суманд “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулж сумын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцуулан сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах,  хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэхэд гол анхаарлаа  хандуулах юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Тэс суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй