Шууд Chart

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо

2021-09-18 15:07:14

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.12-т “Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна” хэмээн заасан.

Энэ дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Та бүхэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг үзэх бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Төрийн аудит 


Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг ил болголоо  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй