Шууд Chart

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үйл явцыг ажиглаж байна

2021-09-18 16:11:32

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар 2021 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-д явагдах Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцож байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцаж байна.

Төрийн Думын сонгуульд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдөхөөр болсныг ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос мэдэгджээ. Улс даяар зохион байгуулагдах энэхүү сонгуульд дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцож байна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо 


ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үйл явцыг ажиглаж байна  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй