Шууд Chart

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

2021-09-19 08:50:13

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Халдвар, хамгааллын дэглэм дор аймгийн удирдлагууд болон ГХБХБГ- ын ажилтан албан хаагчидтай, салбарын мэргэжлийн холбоо ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж байна.

Хөвсгөл аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74, гадны зээл тусламжаар 12, орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар 102, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 516 айлын найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Түүнчлэн аймгийнхан зам харилцаанаас шалтгаалан алслагдсан сум, багт барилгын материал хүргэх асуудал, барилгын материалын үнийн өсөлт, газар хөдлөлт зэрэг тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж зөвлөлдөж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй