Шууд Chart

О.Амарсанаа: Асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг халсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ

2021-09-21 17:41:39

“Цагдаагийн алба хаагч мансууруулах бодис хэрэглэсэн байна” гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаас тодрууллаа.

-“Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн эрэгтэй мансууруулах төрлийн ургамал татаж буй зураг цахим орчинд нийтлэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаагаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Тухайн алба хаагчид ямар хариуцлага оноох вэ?

-Мансууруулах бодис хэрэглэсэн уг асуудалд Орхон аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас дутагдлаар халах шийдвэр гаргасан. Цаашид мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн явуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Амарсанаа: Асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг халсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ  
Үзсэн: 4017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй