Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын Гадаад хэргийн сайдтай уулзав

2021-09-22 09:52:05

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 20-ны өдөр Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай саналаа нотлон илэрхийлж, хоёр тал далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах, улмаар засаглал, хөгжлийн төлөвлөлт, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг асуудлаар туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

Ботсванагийн Сайд дипломат харилцаа тогтоох асуудлыг анхаарч байгаагаа илэрхийлээд, хоёр улс эрдэс баялаг, ноос, ноолуурын зэрэг салбарт мөнхүү хамтын ажиллагаа явуулах боломжтойг тэмдэглэв.

Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай албан ёсны харилцаатай болох юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын Гадаад хэргийн сайдтай уулзав  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй