Шууд Chart

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд хэрхэх вэ

2021-09-22 10:49:04

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд дараах зарчмыг баримтална:

Шашны үйл ажиллагаа эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй.

Хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрлийг хөрөнгө оруулах хэлбэрээс бусад оршин суух хэлбэр, төрөлд шилжүүлэхгүй.

Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэрийг нь өөрчилж, өөрийн статусд тохирох оршин суух хэлбэрт шилжүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.

Оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх хүсэлт гаргах бол оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас дээш хоногийн өмнө хүсэлт гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Эх сурвалж: ГИХГ


Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд хэрхэх вэ   
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй