Энэ сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 161, II тунд 462, нэмэлт сэргээх тунд 2145, нийт 2768 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2886 (24.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66099 (74.4 хувь), 16-17 насны 26044 (76.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлсэн байна.
Харин өнөөдөр /2021.09.23/ Улаанбаатар хотод суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Тэдгээр цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.