Шууд Chart

Улсын хилийг урьдчилан бэлтгэж, санаатайгаар зөрчихийг завджээ

2021-09-23 15:07:18

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгджээ.

Үүссэн цагийн байдлын дагуу

Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явж байжээ. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна хэмээн Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Улсын хилийг урьдчилан бэлтгэж, санаатайгаар зөрчихийг завджээ  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй