Шууд Chart

Б.Батцэцэг сайд Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селаковичтэй уулзав

2021-09-25 16:02:46

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селаковичтэй Нью-Йорк хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол, Сербийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог бөгөөд уулзалтын өмнө “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селакович нар гарын үсэг зурав.

“Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх суурь болж байгаа юм.


Б.Батцэцэг сайд Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд Никола Селаковичтэй уулзав  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй