Шууд Chart

ЗТХЯ : Хорин вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ

2021-09-27 09:51:40

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН, Дорнод Сибирийн төмөр замынхан онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд есдүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа. 

Эх сурвалж: ЗТХЯ 


ЗТХЯ : Хорин вагон шатахуун Сүхбаатар өртөөгөөр орж ирлээ   
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй