Шууд Chart

МҮОНРТ үндэсний контентоо дэлхий дахины үзэгчдэд хүргэнэ

2021-09-27 14:35:49

Одоогоос 54 жилийн тэртээ Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын үндэсний олон нийтийн радиогийн 87, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 54 жилийн ой тохиож байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз өнөөдөр ойн өдрийн баярын хурлаа зохион байгуулж, удирдлагын зүгээс цаашдын зорилго төлөвлөгөөгөө хамт олондоо танилцуулснаас гадна бусдыгаа манлайлан ажилласан сэтгүүлч, уран бүтээлч, ажилтнууддаа салбарын болоод байгууллагын шагнал гардууллаа.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн уран бүтээлчид, хамт олон “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-иар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна үндэсний агуулгатай контентуудыг гадаадын зах зээлд гаргах буюу контент экспортыг эхлүүлэхээр зорьж байна.  Тухайлбал, МҮОНРТ-ийн бүтээж буй “Нүүдэлчин зөн” олон улсын цуврал контентыг ОХУ, Унгар, Казахстан зэрэг хэд хэдэн улс орны үзэгчдэд хүргэхээр хэлцэл хийгдэж байгаа юм. Мөн цар тахлын хүнд үед “Үндэсний бахархал - 100” төслийг хэрэгжүүлж “Топ – 100” аж ахуйн нэгжийг алдаршуулах контент хийж байна.

Түүнчлэн МҮОНРТ “New media project” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус төслийн хүрээнд шинэ подкаст, контентуудыг эхлүүлсэн билээ. Нэгэн жишээ дурдахад, “Амрах зуураа хэл сурцгаая” контентоор үзэгч, уншигч, сонсогчдод амарч байхдаа бүр унтаж байхдаа ч гадаад хэл сурах боломж бололцоог олгож байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ үндэсний контентоо дэлхий дахины үзэгчдэд хүргэнэ  
Үзсэн: 3247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй