Шууд Chart

Цэргийн 340 гаруй алба хаагч ОХУ-д цэргийн мэргэжлээр сурна

2021-09-27 16:50:34

Энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.

1993 онд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах салбарын орчин цагийн харилцааны эхлэл тавигдаж, Засгийн газар болон Батлан хамгаалах яам хооронд цэрэг, техникийн болон цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулагдсан юм. Ингэснээр 2007 оноос манай улсын цэргийн алба хаагчид хуучин ЗХУ-аас хойш анх удаа ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжийн суралцаж эхэлсэн билээ.

Жил бүр ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд 50-100 орчим цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Батлан хамгаалах сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагч ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцах юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Цэргийн 340 гаруй алба хаагч ОХУ-д цэргийн мэргэжлээр сурна  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй