Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллалаа

2021-09-28 11:10:18

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар өчигдөр Архангай аймагт ажиллалаа.   

Ажлын хөтөлбөрийн дагуу үдээс өмнө аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтой уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж аймгийн хөдөө аж ахуйн салбарын бодлого чиглэл, зорилт, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, Засгийн газар, ХХААХҮЯ-наас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Арга хэмжээний үеэр салбартаа манлайлан ажиллаж буй зарим албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг гардуулж өглөө. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа Мал үржлийн албаны мэргэжилтэн Ц.Өлзий-Утасыг Монгол улсын Засгийн газрын шагнал "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Санжидмолом,  Архив, бичиг хэргийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул, ажилтан А.Гэрэлмаа, Х.Түшээбумба нарыг ХХААХҮЯамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнасан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, сумдын мэргэжилтнүүдтэй цахим уулзалт хийлээ 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөтөлбөрийн дагуу 11-13 цагт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар оролцсон юм. Уулзалтын үеэр Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, томоохон хөрөнгө оруулалт, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонссон юм.

“Улам баяжихуй” талх нарийн боов, бялууны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Хөтөлбөрийн дагуу Архангай аймгийн “Улам баяжихуй” талх нарийн боов, бялууны үйлдвэр, Амин чанар уургийн үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Аймгийн Мал эмнэлгийн газрын шинэ барилгын нээлтэд оролцлоо

Эх сурвалж: ХХААХҮЯ


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Архангай аймагт ажиллалаа   
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй