Шууд Chart

СЕХ: Нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулна

2021-10-16 06:43:40

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.

Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагт явагдана.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөлтэй цахимаар уулзан нэмэлт санал хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулахыг үүрэг болгосон. 

Ингэхдээ юуны өмнө сонгогчдын ирц, оролцоог идэвхжүүлэхэд анхаарч, уриалга, мэдээллийг түгээх, санал тоолох төхөөрөмжийн лац битүүмжлэлийг нээхдээ эхний санал хураалтын дүн мэдээний тайланг хэвлэж, тухайн хэсэг дэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдад нээлттэй өгөх, дүнг тулгаж харьцуулах боломж олгох, нэр дэвшигчдийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаантай буюу ажиглах боломжгүй болсон ажиглагчийг солих, санал авах байрнаас гадуур үйлдэгдэж болзошгүй хэрэг, зөрчлийг хянах үүрэгтэй цагдаагийн газар, хэлтэст хүсэлт гаргаж, хамтран ажиллахыг уриалсан болно.

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд 13:00, 17:00, 21:00 цагт мэдээлнэ.

Эх сурвалж: СЕХ


СЕХ: Нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулна   
Үзсэн: 2445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй