Шууд Chart

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

2021-10-17 09:48:55

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоног /2021.10.18-10.22/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.


2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-НЫ ДАВАА ГАРАГТ

НЭГ: НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10.00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

ХОЁР: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

10.00 цагт: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд,

14.00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

14.00 цагт: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,


2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НЫ МЯГМАР ГАРАГТ

НЭГ: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

14:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

14.00 цагт: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд, 


2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ЛХАГВА ГАРАГТ

НЭГ: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд,

11.00 цагт: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,

14.00 цагт: Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд,


2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НИЙ ПҮРЭВ ГАРАГТ

НЭГ: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

10.00 цагт: Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий  Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг" танхимд,


2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 22-НЫ БААСАН ГАРАГТ

НЭГ: АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН

13.00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль" танхимд,


УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй