
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынханд танилцууллаа.
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-ийн төлөвлөлтийн шийдлүүдийг танилцуулах хэлэлцүүлгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгууллаа.
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа, Хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга В.Мөнхжаргал нар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах үе шат болон төлөвлөлтийн шийдлүүдийг танилцуулж хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, харьяа байгууллага, агентлагын удирдлагууд, албан хаагч нар оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувь нь буюу 2.3 сая хүн амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө нь хүн ам, нийгмийн бүлгүүд, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалт зэрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрхлэх асуудлын өргөн хүрээг хамарч буй чухал ач холбогдолтой төдийгүй нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг төрөлжүүлэн байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах зэрэг нийгмийн бүхий л бүлэгт чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг нэгдсэн бодлого төлөвлөлттэйгээр хамтран зохион байгуулж ажиллах нь чухлыг онцолсон юм.
Эх сурвалж: ХНХЯ
"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл"-ийг танилцууллаа | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.