Шууд Chart

Жүжигчин Алек Болдуин яллагдагчаар татагдаагүй

2021-10-24 17:35:03

Энэ сарын 21-ний өдөр АНУ-ын кино жүжигчин Алек Болдуйн  кино зураг авалтын үеэр санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэг олны анхаарлыг татсан билээ.

Тэрбээр зураг авалтын талбайд гал алдаж, Зэв киноны зургийн дарга Халина Хатчинсийн аминд хүрсэн бөгөөд цаана нь зогсож байсан кино найруулагчийг хүнд шархдуулсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллага одоогоор жүжигчин Алек Болдуйнаас хэргийн талаар мэдүүлэг авч байгаа бөгөөд яллагдагчаар татаагүй байна.

Харин Алек Болдуйн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулж, Санта Фе мужийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна" гэж мэдэгджээ. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр кино зурганд ашиглах галт зэвсгийг шалгах үүрэгтэй ажилтан нь хариуцлага алдсанаас хэмээн тогтоосон байна.

Тухайн ажилтан дөнгөж 20 настай, анх удаа кино зураг авалтын багт ажиллаж байсан туршлагагүй нэгэн байжээ. Алек Болдуины санамсаргүйгээр  хүний аминд “Проп ган” буу жинхэнэ сумаар бууддаггүй, зөвхөн тэсрэлт үүсгэж, дуу чимээ гаргах зориулалт бүхий галт зэвсэг юм.

Гэвч уг буунд жинхэнэ сум андуурагдан орж нь  бас аюул учруулсан хэд хэдэн  тохиолдол кино зураг авалтын түүхэнд гарч байжээ. Өмнө нь 1993 онд тулааны урлагийн од Брюс Лигийн 28 настай хүү Брэндон Ли "Хэрээ" киноны  зураг авалтын үеэр ийм буугаар буудуулж амиа алдаж байжээ.

Жүжигчин Брэндон Лигийн ар гэрээс ийм харамсалтай явдал гарч хүний амь эрдсэнд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жүжигчин Алек Болдуин яллагдагчаар татагдаагүй  
Үзсэн: 9646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй