Шууд Chart

"Хөгжил" политехник коллеж хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүллээ

2021-10-26 12:49:59

"Хөгжил" политехник коллеж баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. 1944 онд хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулагдаж байсан. Өнөөдөр
 
- Барилга, уул уурхай
- Хөдөө аж ахуй
- Үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлд, 31 мэргэжлээр, 1378 оюутан суралцаж байна.
 
Халамжаас хөдөлмөр шилжих засгийн газрын зорилтын хүрээнд улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил политехник коллеж 960 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг хүлээн авч байна.
 
Ховд аймгийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, цементийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж зарим ажлууд эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтыг гардан хийх эзэд нь энэ коллежийн төгсөгчид байна гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.
 
Сургуулийн өргөтгөлийн нээлттэй зэрэгцээд “Монгол ур чадвар 2021” уралдаанаас тус сургуулийн сурагчид алт мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээг мөн дуулгалаа. Сантехник, мужаан, барилгын цахилгаанчин гэсэн мэргэжлээр 5 хүүхэд ур чадварын уралдаанд оролцож 3 медаль хүртлээ. 
 
 
Эх сурвалж: БШУЯ

"Хөгжил" политехник коллеж хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүллээ   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй