Шууд Chart

Сайд Ц.Идэрбат “Копиа монгол” төвийн захирал У Мён Гюү-тэй уулзлаа

2026-06-18 15:31:14

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч “КОПИА Монгол” төвийн захирал  У Мён Гюү-тэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтаар тус төвөөс хэрэгжүүлж буй, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.  

“Копиа Монгол” төв Монгол оронд тохиромжтой үхрийн дэвшилтэт аж ахуйг нэвтрүүлэх, Бөөрөнхий сонгины механикжуулсан тариалах технологи нэвтрүүлэх, Ногоон бордоог ашиглан улаанбуудайн ургацыг нэмэгдүүлж, чанар сайтай үрийг түгээн дэлгэрүүлэх зэрэг үндсэн 3 төсөл хэрэгжүүлж байна.

Ирэх дөрвөн жилд усалгаатай газар тариаланг орон нутагт түлхүү хөгжүүлж, улаан буудайн үрийн чанар, ургац хураалтыг сайжруулан өндөр шимт малын тэжээл, эрдэнэшиш зэргийг тариалах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм байна.

 


Сайд Ц.Идэрбат “Копиа монгол” төвийн захирал У Мён Гюү-тэй уулзлаа  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй