Шууд Chart

Бүсгүй найрагчдын "Амсхийх намар" ном уншигчдын гарт хүрлээ

2021-10-26 15:44:46

Говьсүмбэр, Дундговь аймгийн яруу найрагч бүсгүйчүүдийн "Амсхийх намар" яруу найргийн хамтын номын нээлт Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын санд боллоо.

Тус номыг "Боржигидай сэцэн" салбарын гүйцэтгэх захирал Б.Аасүрэн, Дундговь аймгийн яруу найрагч Э.Нарантуяа нар эмхэтгэсэн бөгөөд УИХ-ын гишүүн, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг ивээн тэтгэж хэвлүүлэн зон олондоо хүргэж буй юм.

Энэхүү номын онцлог нь говийн хоёр аймгийн бүсгүй найрагчид хамтран уран бүтээлээ гаргаж буйгаараа Монголын уран зохиолд "анхдагч" болж байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүсгүй найрагчдын "Амсхийх намар" ном уншигчдын гарт хүрлээ   
Үзсэн: 1378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй