Шууд Chart

Тусгаар тогтносон Монгол Улс гэж дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн өдөр

2021-10-27 12:17:27

Тусгаар тогтносон Монгол Улс гэж дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн өдөр 1961.10.27

Энэ өдрийг бид үеийн үедээ мартамгүй.

Нийт нь нэгийнхээ төлөө
Нэг нь нийтийнхээ төлөө дуугардаг, нэг нь нөгөөгөө “дээрэлхвэл, эрхийг нь зөрчвөл” өмгөөлж хамгаалдаг Олон Улсын Хамтын Нийгэмлэг НҮБ-тэй харилцах харилцааг “нандигнаж” байх нь Их гүрнүүдийн ашиг сонирхлын /геостратегийн бүсэд оршдог Монгол Улсын хувьд амин чухал юм билээ шүү.

Бид тусгаар тогтносон улс болж, өөрийн газар нутгаа, өөрийн өмч хөрөнгөө бие даан захиран зарцуулах, гадаад ертөнцтэй өөрийн нүүрээр харилцах эрх мэдэлтэй улс болох зам дардан байгаагүй. Ном зохиол, түүхээс уншихад, түүхчид, ахмад дипломатуудаас сонсоход Монгол Улс болох зам ухармаар, шантармаар, бэрхшээмээр, бууж өгмөөр ээ дээ мөн хүнд үе байжээ гэж санагддаг. Тэр бүх үйл ойшоолт, дарамт, хавчлага, хууран мэхлэлт, урвалт бүрийг нүдээр үзэж биеэр туулсан / зарим нь амь насаараа эх орноо хамгаалсан/ үе үеийн эрх баригчид, дипломатууд, сэхээтнүүдийнхээ бидэнд авч ирсэн энэ их хувь тавиланг үнэлж цэгнэж, “ухаантайхан” шиг амьдрах үүрэг бидэнд ирсэн мэт санагдахуй.

Өмнөх зуун үнэхээр монголчуудын хувьд “алаг” зуун байсан. Харийн эрхшээлээс ангижирч, Тусгаар улс болохын төлөө Ерөнхий сайд нь Санкт-Петербургт шөнө дөлөөр нууцаар улс улсын ЭСЯ-ны хаалгыг сахиж сууж байсан гунигтай, зүрх зүсэм эмгэнэлт түүх бидэнд бий.

Монгол Улсын Төрийн далбаа өөрөө яваад НҮБ-ын байранд мандчихаагүй.

Түүнийг НҮБ-ын үүдийг “сахисан” 15 жил гэрчилнэ. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Тусгаар тогтносон Монгол Улс гэж дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн өдөр  
Үзсэн: 1835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй