Шууд Chart

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Adex-2021" олон улсын үзэсгэлэнд оролцлоо

2021-10-27 13:40:48

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Сөүл хотноо 2021 оны 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн агаар сансар, батлан хамгаалахын олон улсын үзэсгэлэн” /ADEX-2021/-нд оролцлоо. Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай зарим улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчидтэй уулзав.

Мөн тэрбээр Хоёр улсын Батлан хамгаалахын дэд сайд нар цэргийн хамтарсан сургууль, цэргийн боловсон хүчний сургалт, солилцооны үйл ажиллагаа тасралтгүй ахиж байгааг өндрөөр үнэлж, цаашид цэргийн өндөр түвшинд харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цэргийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.

“ADEX-2021” нь сансар судлал болон батлан хамгаалахын дэвшилтэт техник хэрэгслийг дэлгэн үзүүлж, бүс нутгийн орнуудын дэвшилтэт техник технологитой танилцах, мөн оролцогч талуудад хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийг олгодог олон улсын индэр болж байна  гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Adex-2021" олон улсын үзэсгэлэнд оролцлоо  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй