Шууд Chart

Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага үргэлжилж байна

2021-11-27 09:53:47

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт Баянгол  дүүргийн Усан спорт сургалтын төвд үргэлжилж байна.

Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшиж , туршлага хуримтлуулж байгаа юм.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага үргэлжилж байна  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй