Шууд Chart

Жүдо бөхийн “IJF World Tour” тэмцээн ирэх оны зургаадугаар сарын 24-26-нд болно

2021-11-29 09:23:21

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос “IJF World Tour” тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан” дэлхийн цом, 2012-2016 онд “Чингис Хаан” гран при тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн 2022 оны зургаадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж.

Гранд слам тэмцээн нь нэр хүндээрээ ДАШТ болон “World Masters” тэмцээний дараа эрэмблэгддэг бөгөөд олимпын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн “IJF World Tour” тэмцээн ирэх оны зургаадугаар сарын 24-26-нд болно   
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй