Шууд Chart

Бөхийн зүтгэлтэн Б.Алтанхүүгийн номын нээлтэнд зохиулсан барилдаанд аймгийн начин Г.Төмөрсүх түрүүлжээ

2021-12-05 12:08:07

Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдоийн гишүүн, яруу найрагч, бөхийн зүтгэлтэн Батжаргалын Алтанхүүгийн “Бөх болох л байлаа” номын нээлтэнд зохиулсан хүчит бөхийн барилдаан Дадал сумын төв спорт зааланд боллоо.

Барилдаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат "Жавхлант" бөхийн дэвжээний бөх, аймгийн начин Г.Төмөрсүх түрүүлж, Батноров сумын харъяат, "Норовын хүчтэн" бөхийн дэвжээний бөх, аймгийн харцага Ц.Өнөрбат үзүүрлэжээ.

Их шөвөгт Норовлин сумын харъяат, сумын начин Г.Оюунбаяр, Дадал сумын харъяат "Бэлгүдэй" бөхийн дэвжээний бөх, аймгийн начин Б.Өсөхбаяр нар шалгарсан байна. Уран барилдааны тусгай шагналыг Дадал сумын харъяат, залуу бөх Н.Баярцогт, дайчин барилдааны тусгай шагналыг Дадал сумын харъяат, залуу бөх Д.Баярсүх нар хүртсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхийн зүтгэлтэн Б.Алтанхүүгийн номын нээлтэнд зохиулсан барилдаанд аймгийн начин Г.Төмөрсүх түрүүлжээ   
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй