Шууд Chart

Энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа

2021-12-07 15:04:53

Даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тэрхүү мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнээс энэ ээлжинд ирсэн 200 орчим цэргийн алба хаагчийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 10 хоног тусгаарласан билээ.

Тэднийг "Багабаян" ТӨҮГ буюу "Энхийн төлөө" цогцолборт 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусын шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ өчигдөр дархлаажуулалтын 3 дахь тунд бүрэн хамрагдсанаараа онцлог бөгөөд давуу талтай байлаа.

Энэ өдөр тэднийг тусгаарлалтаас гарч, гэр гэрийнхээ зүг хөдөлгөөн үйлдэхийн өмнөхөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэдэнд хандан хэлсэн үгэндээ "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, арав хоногийн хугацаатай тусгаарлагдсан ба өнөөдөр өөрийн гэр бүлийн зүг зорьж байна. Цар тахлын өнөөгийн нөхцөлд коронавирусын шинэ хувилбар зарим улс оронд дэгдсэн болохоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд Та бүхэн энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлан өндөр хариуцлага, сахилга баттайгаар тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж чадсанд талархал илэрхийлье. Цаашид гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, цэргийн багийн дөрөвдүгээр цуврааны бие бүрэлдэхүүнийг эх орондоо ирсний дараагаар БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас дараагийн шийдвэр гарталх хугацаанд зөв боловсон, ая тухтай амрахыг зөвлөе. Та бүхний аав, ээж, ахан дүүс, хань, үр хүүхдүүдэд баяр эрүүл энх, сайн сайхныг бэлгэдэн ерөөе" гэдгийг онцолсон юм.

Ийнхүү цэргийн багийн гуравдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр гэр гэрийн зүг хөдөлгөөн үйлдэж, нэг жил гаруйн хугацаанд хүлээсэн хайртай бүхнийгээ зорьсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй