Шууд Chart

Дархлаажуулалтын вакцин авахаар төсөвд тусгана

2013-07-18 15:38:05

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар удирдуулсан дархлаажуулалтын сангийн хоёр дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар 2014 онд дархлаажуулалттай холбоотой заавал хийгдэх 7 төрлийн вакцин, сайн дурын дархлаажуулалтад шаардагдах 26 төрлийн вакцин, зүү тариур, биобэлдмэлийг авах талаар төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
 
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Мянганы хөгжлийн зорилтод тусгасан бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахын тулд Пневмококкийн /хатгаа/ эсрэг вакциныг 2014 оны намраас үе шаттай нэвтрүүлэх талаар шинэчилсэн төсвийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлсэн.
 
Мөн элэгний B вирусын талаар анхаарч гэр бүлийн нэг нь халдвартай тохиолдолд хамтран амьдарч буй хүмүүсыг дархлаажуулалтад хамруулж байх нь чухал гэдгийг онцлоод нэмэлтээр боом, хатгаа өвчлөлийн дархлаажуулалтын вакцинуудыг авах талаар төсвийн төсөлд тусгахаар болсон байна.

Дархлаажуулалтын вакцин авахаар төсөвд тусгана  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй