Шууд Chart

“Samsung” ухаалаг гар утсыг орлох “ухаалаг” цаг бүтээнэ

2014-06-05 12:08:45

“Самсунг” компани ухаалаг гар утсыг бүрэн орлохуйц шинэ загварын ухаалаг цаг гаргахаар зэхэж байна. Энэ цагны тусламжтайгаар утасны дуудлага хийж болохоос гадна гэрэл зураг авч, GPS ашиглах, бас судасны цохилтыг тодорхойлох боломжтой байх гэнэ. “Самсунг” өөрийн “Тизен” үйлдлийн системийг ашиглаж энэ цагаа бүтээж байгаа бөгөөд нэг симкарттай байхаар тооцжээ. Уг төхөөрөмж энэ оны зургаа юм уу, долоодугаар сард гарах бололтой. Энд сануулахад, “ухаалаг” цагны “Samsung Galaxy Gear” нэртэй өмнөх загвар нь эзнийхээ гар утсанд нь ирж байгаа мэдээллийг бугуйнаас нь мэдэгдэх зэргээр ухаалаг гар утастай уялдаа холбоотой ажиллаж чаддаг байсан юм. Гэвч өндөр үнэ, бие дааж ажиллах горимд байх хугацаа богинотойн улмаас амжилт олж чадаагүй юм. Харин одоо гарах шинэ цаг нь дуу хоолойгоор удирдагддаг байх уу, аль эсвэл цагаа чихэндээ нааж утсаар ярьдаг байх уу гэх мэт зүйлс нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор


“Samsung” ухаалаг гар утсыг орлох “ухаалаг” цаг бүтээнэ   
Үзсэн: 1824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй