Шууд Chart

Монгол Улс дэлхийн стресстэй орнуудын эгнээнд явж байна

2013-07-19 10:12:14

 

“Bloomberg” агентлагаас дэлхийн хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргасан байна.Жагсаалтыг гаргахдаа дотоодын нийт бүтээгдэхүүн, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ зэргийг авч үзсэн аж.
Жагсаалтыг Нигер улс тэргүүлсэн бөгөөд  тус улсын иргэд дэлхийн бусад орны оршин суугчдаас хамгийн их сэтгэлийн дарамт, хямралд ордог гэсэн үг юм байна. Харин манай улсын хувьд нийт оноо 55.4 гэсэн үзүүлэлтээр жагсаалтын дөрөвдүгээр байранд орсон ажээ.
Манай улсын хувьд 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлт нь 8.7 хувь, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4213 ам.доллар, эрх тэгш байдлын үзүүлэлт 36.5 болон авлигын үзүүлэлт 36 оноотой байгаа юм.
 

 Мөн түүнчлэн дэлхийн хамгийн стрессгүй улсаар Норвеги тодорчээ. Тус улс 5.4 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.


Монгол Улс дэлхийн стресстэй орнуудын эгнээнд явж байна  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй