Шууд Chart

Бригадын генерал Майк Күүпер “Хубилай” баазад айлчилжээ

2022-01-26 17:34:50

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагааны

“Юнити” секторын командлагчийг мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат, Ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Н.Гэрэлбадрах болон удирдлагын бие бүрэлдэхүүн хүлээн авлаа. “Юнити” секторын командлагч бригадын генерал Майк Күүпер Мушунийг мотобуудлагын батальоны хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараагаар мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлт, харуул хамгаалалтын талаар танилцуулсан юм.

Мөн секторын командлагч цэргийн алба хаагчдын амьдардаг байр, орчин нөхцөлтэй танилцаж, цэргийн алба хаагчдын үйлчлүүлдэг номын сан, нэгдүгээр шатлалын эрүүл мэндийн төв, штабтай танилцан үйл ажиллагааны төгсгөлд дурсгалын зураг татуулан санал сэтгэгдлээ солилцлоо.

Бригадын генерал Майк Күпер Мушуни мотобуудлагын батальоны “Хүндэт зочны дэвтэр”-т үлдээсэн сэтгэгдэлдээ: “Монбатт 11-ийн бүрэлдэхүүн та бүхэнд энхийг сахиулах хүмүүнлэгийн үйл хэргийн төлөөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсье. Та нар бол БНӨСУ-ын иргэдийн итгэл найдвар мөн UNMISS ажиллагааны бахархал юм” гэж тэмдэглэсэн байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Бригадын генерал Майк Күүпер “Хубилай” баазад айлчилжээ  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй