Шууд Chart

Усчин дайчид цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй гүйцэтгэж байна

2022-01-28 16:09:10

Усчин дайчид буюу Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй явуулж байна.

Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр хүн нэг бүрийн буудлагыг СБД-1 дүгээр дасгалаар боловсруулсан бол хамгийн сүүлд буюу

Тактик, байр зүйн бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах зэрэг хичээлүүдийг явуулсны эцэст “Авто тээвэр, засварын салаа”-наас бүрэлдэхүүний дунд “Цасны сумо” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд дэд ахлагч О.Оюунтөгс, дэд ахлагч А.Эрхбаяр нар бусад нөхдөө тэргүүлсэн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Усчин дайчид цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй гүйцэтгэж байна  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй