Шууд Chart

Ч.Өлзийсайхан: Нэвтрүүлгийн баг, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Ж.Гүррагчаа баатрыг урд эгнээнд суухыг урьсан

2022-02-04 20:06:09

МҮОНТ-ийн Энэ талаар МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын продюсер, “Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн ерөнхий редактор Ч.Өлзийсайханаас тодрууллаа.

-Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн Булган аймгийн дугаарт Ж.Гүррагчаа баатрыг арын эгнээнд суулгалаа гэсэн шүүмж сошиал сүлжээнд өрнөлөө. Та “Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн ерөнхий редакторын хувьд тайлбар өгөөч?

-Ж.Гүррагчаа баатрын хувьд жил бүр манай нэвтрүүлэгт зочноор оролцдог. Бид гол ширээндээ суулгаж, ярилцлага авдаг уламжлал тогтсон гэж хэлж болно. Харин энэ жилийн хувьд Ж.Гүррагчаа баатар өөрөө суудлаа сонгож суусан. Бид эхний эгнээний идээ шүүстэй ширээнд түүнийг суулгахаар төлөвлөсөн байсан. Гэтэл баатар “Ах нь энд сууя. Зүгээр хүүхдүүдээ, энэ нь аятайхан юм байна” гээд арын эгнээнд суусан. Нэвтрүүлгийн баг, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Ж.Гүррагчаа баатрыг урд эгнээнд суухыг урьсан боловч хүлээж аваагүй.

-“Монгол түмний мэнд” нэвтрүүлэгт аль салбарын хэчнээн зочин оролцдог вэ?

-МҮОНТ-ийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд бүх аймагт ижил цаг гаргаж өгсөн. Хэн нэгнийг гадуурхаж, нэг аймаг, нэг гишүүнд илүү цаг гаргаж, үйлчлээгүй гэдгийг ташрамд хэлэх байна.

“Монгол түмний мэнд” нэвтрүүлэг 5 дахь жилээ үзэгчдэд хүрч байна. Бид 21 аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран нэвтрүүлгээ бэлтгэдэг. Нэвтрүүлэгт зочноор аймгийн удирдлагууд, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, төр нийгэм, урлаг соёлын алдартнууд оролцдог. Урьд нь энэ нэвтрүүлэгт 50-60 хүн зочноор оролцдог байсан бол энэ жил коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлж, зочдын тоог 20-иос хэтрүүлээгүй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Өлзийсайхан: Нэвтрүүлгийн баг, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Ж.Гүррагчаа баатрыг урд эгнээнд суухыг урьсан  
Үзсэн: 5404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй